Огноо:2017-09-24 20:37:50


ХААИСургуулийн Инноваци, бизнес хөгжлийн төвийн захирал, ХААИСургуулийн ИТСургуулийн Экологижсон технологи, машины менежментийн профессорын багийн ахлагч, доктор (Ph.D), дэд профессор Б.Мөнхбатын удирдаж буй "Сэлгээнд тариалах шинэ төрлийн жижиг үрт ашигт ургамал тариалах механикжсан технологи боловсруулах (2016-2018)" шинжлэх ухаан технологийн төслийн туршилт судалгааны ажил үргэлжилж байна. 

Тус төслийн гүйцэтгэгчээр ХААИСургуулийн багш нар болох доктор, профессор Б.Одгэрэл, Д.Баатархүү, докторант Ж.Мөнгөн, Б.Болдбаяр, Л.Лхагвасүрэн, Б.Ганбат, Б.Долгормаа, Ж.Мөнхтөр, Ж.Эрдэнэдалай, ЭШАжилтан Э.Бат-Эрдэнэ нар оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Газар тариалангийн бүсийн хэд хэдэн аж ахуйн нэгж дээр Камелина сатива хэмээх шинэ төрлийн тосны ургамлыг тариалан туршиж байна. 

Тус таримал нь өндөр ургацтай (1.9-2.1 тн/га, түүнээс дээш), тосны агууламж 40-46% байдаг бөгөөд түүнийг олон талаар ашиглах боломжтой. Тосыг хүнс, будаг лак, савангийн үйлдвэрлэл, анагаах ухаан болон үнэртэй ус, массажны тос, гоо сайханы болон үнэрт бүтээгдэхүүн хийхэд ашигладаг байна.
 
Энэхүү таримлыг Монгол орны нөхцөлд нутагшуулснаар үр тарианы болон төмсний ургамлыг тариалах сэлгээнд оруулах, оновчтой хувилбарыг сонгох замаар дээрх таримлуудын ургацыг 15-20%-иар нэмэгдүүлж, тариалангийн талбайн хөрсийг эрүүлжүүлэх, бүтцийг сайжруулахад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна. 
 
Туршилт-судалгааны ажил ирэх онд үргэлжлэх бөгөөд хэд хэдэн чухал үр дүн энэхүү судалгаанаас гарах боломжтой юм. 

Мэдээ мэдээлэл


МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss
МАНАЙ ХАЯГ

Мал аж ахуй, Биотехнологийн сургууль

Зайсан, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар, Монгол улс Улаанбаатар хот

Утас: 99081905 Факс: 976-11-342111

Mail: ibdc@muls.edu.mn


© COP КОД.ХХК 2015 он