Огноо:2017-11-23 11:00:26


 

 

"ӨРХИЙН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ"

сургалт зохион боллоо.

Хөдөө аж ахуйн их сургуулийн Инноваци, бизнес хөгжлийн төв, "Каритас Монгол" ТББ-тай хамтран ажиллах гэрээг өнгөрсөн онд байгуулсан билээ. "Каритас Монгол" ТББ дээр хэрэгжиж буй "Мэдлэгийг бататган тогтвортой байдлыг хангах төсөл-2017" хүрээнд "Өрхийн газар тариалангийн зөвлөх бэлтгэх" сургалтыг тус байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Сургалтад Баянзрх, Хан-Уул, Сонгино Хайрхан дүүргүүдийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 30 гаруй иргэд хамрагдсан бөгөөд ХААИСургуулийн ИБХТөвийн мэргэжилтэн Ж.Санжжамц болон Агроэкологийн сургуулийн багш доктор, профессор Б.Одгэрэл, О.Мөнхжаргал, доктор, дэд профессор Ж.Оюунгэрэл нар удирдан явуулав.

ХАА-н экстейншин, инновацийн тогтолцоо, хөрс боловсруулах, бордооны менежмент, хүнсний ногооны үрийг сонгох эдийн засгийн үр ашигтай таримлыг тариалах технологи, усны менежмент зэрэг сэдвүүдээр сургалт явагдаж, оролцогч нарт чухал мэдлэг, мэдээлэл олгосон байна.

Сургалтад хамрагдсан иргэдэд "Өрхийн газар тариалангийн зөвлөх"-ийн Сертификат олгох бөгөөд цаашид энэ төрлийн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар ажиллаж байна.

 

Мэдээ мэдээлэл


МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss
МАНАЙ ХАЯГ

Мал аж ахуй, Биотехнологийн сургууль

Зайсан, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар, Монгол улс Улаанбаатар хот

Утас: 99081905 Факс: 976-11-342111

Mail: ibdc@muls.edu.mn


© COP КОД.ХХК 2015 он