Огноо:2016-05-04 13:20:33


Бүтээгдэхүүний нэр: “ГРИЙН БИОБЭЛДМЭЛ”  G09/22  
Үйлдвэрлэгч: Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн
Бүтээгдэхүүний зориулалт, хэрэглээ: Шавьжид эмгэг төрүүлэгч Metarhizium anisopliae мөөгөнцөрийн нутгийн омгийг өвөрмөц тэжээлт орчинд өсгөвөрлөн бэлтгэсэн, 1мл-т 2-6 млрд спор агуулдаг  хар ногоон өнгийн  цийдмэг хэлбэрийн биобэлдмэл юм.  Ойн хортон шавьж болон бэлчээрийн царцаатай тэмцэхэд хэрэглэдэг.
Биобэлдмэлийг бэлчээрийн хөнөөлт шавьж болох царцаатай тэмцэхэд 1-3л/га тунгаар, ойн хөнөөлт шавьж болох сибирийн хүр, якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцэртэй тэмцэхэд 3 л/га тунгаар шүршиж хэрэглэнэ. Хүн, амьтан, байгаль орчинд аюулгүй, сонгомол үйлчилгээтэй.
 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss
МАНАЙ ХАЯГ

Мал аж ахуй, Биотехнологийн сургууль

Зайсан, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар, Монгол улс Улаанбаатар хот

Утас: 99081905 Факс: 976-11-342111

Mail: ibdc@muls.edu.mn


© COP КОД.ХХК 2015 он