Огноо:2016-05-22 21:35:59


Бүтээгдэхүүний нэр: БИОНҮҮРС
 
Үйлдвэрлэгч: ХААИС, Бионүүрс судлалын төв
 
Тодорхойлолт: Бионүүрс нь хөрсний ус, шим тэжээлийг тогтоон хадгалахад тус дэм үзүүлэх нунтаг, сийрэг, нүхэрхэг бие бүтэцтэй бөгөөд түүнд агуулагдах нүүрстөрөгч нь хөрсөнд зуугаас мянган жилийн турш хадгалагдан үлддэг тул доройтолд орсон хуурай цөлөрхөг хөрсийг ургамалжуулахад хэрэглэгдэх амин чухал хэрэглэгдэхүүн болох нь нотлогдсон.
 
Зориулалт, хэрэглээ: Бионүүрс нь ургамал, амьтны гаралтай органик түүхий эдийг агааргүй орчинд халаах аргаар үйлдвэрлэсэн, ус агаар шингээх чадвар бүхий нүх сүвүүдтэй, сэвсгэр, нунтаг нүүрс юм. Бүх төрлийн ой модны хаягдал, хатсан ургамлын үлдэгдэл, сүрэл, навч, мөчир, иш болон бүх төрлийн мал амьтны өтөг бууц зэргийг түүхий эд болгон ашиглана. Ямар түүхий эд ашиглаж, ямар арга технологиор үйлдвэрлэснээсээ хамаараад маш олон төрлийн, янз бүрийн шинж чанартай байдаг тул ашиглах хэрэглэх зориулалт нь ч гэсэн өөр өөр байдаг. Бионүүрсийг хөрсөнд холихдоо 1 га талбайд 3-5 тн байхаар жигд хэмжээтэй тарааж өгнө. Дараа нь том хэмжээний талбайг цант борнойн угсраагаар, жижиг талбайг гар тармуур ашиглан холино. Үүний дараа гөлгөр булаар булдаж нягтруулбал хөрс салхинд хийсэх нь багасна.
Шахмал бионүүрсийг түлшинд ашиглана.
Өөрсдийн үйлдвэрлэсэн гар багажаар сайжруулсан хөрсөн блок хийж байна. Мөн бионүүрсэн үнэр шингээгчийг үйлдвэрлэж байна.
 
ҮНЭ:  Бионүүрс-6000 төг
            Бионүүрсэн үнэр шингээгч-5000 төг
            Бионүүрсэн блок-2000 төг
            Гар багаж-150000 төг
 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss
МАНАЙ ХАЯГ

Мал аж ахуй, Биотехнологийн сургууль

Зайсан, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар, Монгол улс Улаанбаатар хот

Утас: 99081905 Факс: 976-11-342111

Mail: ibdc@muls.edu.mn


© COP КОД.ХХК 2015 он