Огноо:2015-12-07


Захирлын мэндчилгээ

 

Манай Төвийн цахим хуудсанд зочилж байгаа та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган, мэндчилж байна. 
 
Инноваци, бизнес хөгжлийн Төв нь 2006 оноос эхлэн Монгол Улсын гол салбарын нэг болох хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, эрдэмтэн-судлаачдын оюуны бүтээлийг үйлдвэрлэл болгох, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх гарааны компани байгуулах зэргээр тус салбарын нийгэм, эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх, ХАА-н салбартай холбоотой хүн бүрийн сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог хангахын тулд өөрсдийн мэдлэг оюун, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байна.
 
Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо, туслалцаа чухал бөгөөд танд үзүүлэх сургалт, үйлчилгээгээ нээлттэй, хүртээмжтэй байлгах зорилгоор энэхүү цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Цахим хуудаснаас манай Төвийн бүтэц, үйл ажиллагаа, цаг үеийн шуурхай мэдээ, мэдээлэлтэй танилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой.
 
Та бүхэн цаашдын ажил амьдралдаа эрхэм зорилго, дэвшүүлсэн бодлогоо биелүүлэн, өндөр бүтээл, өргөн амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.
 
ИННОВАЦИ, БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ                  Б.МӨНХБАТ

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss
МАНАЙ ХАЯГ

Мал аж ахуй, Биотехнологийн сургууль

Зайсан, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар, Монгол улс Улаанбаатар хот

Утас: 99081905 Факс: 976-11-342111

Mail: ibdc@muls.edu.mn


© COP КОД.ХХК 2015 он